“Шри-Ланкийн миссис-2021” тэмцээн ялалт байгуулсан бүсгүйчүүд болон шүүгчдийн маргаанаар өндөрлөсөн талаар Туркийн “Sputnik”-т бичжээ.
Титэм гардуулах үеэр уг зөрчилдөөн болжээ. Шүүгч нарын нэгт нь оролцогч Пушпика Де Силва нөхрөөсөө салж байсан гэсэн мэдээ таалагдаагүй аж. Дүрмийн дагуу салсан статустай бүсгүй титмийн эзэн болох боломжгүй байжээ. Уг шүүгч шагнал гардуулах ёслолыг зогсоож, Де Силвагийн толгойноос титмийг булаан авсан байна.
Пушпика Де Силва дараа нь “Facebook”-ээрээ дамжуулан салж байгаагүй гэж хэлжээ. Тэмцээнийг зохион байгуулагч нар бүсгүйн толгойноос титмийг нь авсан үйлдлийг буруутгаж, болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
(1) Mrs. Sri Lanka 2021 held at the Nelum Pokuna Theatre earlier today, ended a short while ago in a brawl.
— DailyMirror (@Dailymirror_SL) April 4, 2021
Contestant number 20, Mrs. Pushpika De Silva was announced as the Winner and was crowned by Mrs. Shiranthi Rajapaksa, Mrs. Rosy Senanayake and Chandimal Jayasinghe. pic.twitter.com/ttsxxJRVpz
Сэтгэгдэл ( 0 )