БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтэст нутаг буцах хүсэлтэй нийт 3719 иргэний өргөдөл бүртгэлтэй байгаа аж. Өргөдөл гаргасан иргэдийн 16 буюу 0.4 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 128 буюу 4 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 18 буюу 0.4 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 9 буюу 0.2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 2 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 3547 буюу 94.9 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байгаа аж.
БНСУ-д цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл тогтоосон хатуу хөл хорионы хугацаанд зайлшгүй үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд Гадаад харилцааны яамны Консулын газар дараах хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх аж.
1. Хилийн чанадад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт үйлдсэн итгэмжлэлийг олгох:
Шүүхтэй холбоотой эрх олгосон итгэмжлэлийг зөвхөн олгох бөгөөд Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Жич: Итгэмжлэл ирсэн эсэхийг ирсэн он цагийн дараалал, илгээгч улс, илгээгч, хүлээн авагчийн овог нэрээр www.consul.mn цахим хуудсаас шалгасны дараа холбогдоно уу.
2. Апостиль гэрчилгээ олгох: Өмнө нь мэдүүлсэн болон гадаад улс руу яаралтай илгээх зайлшгүй шаардлагатай тохиолдолд Апостиль гэрчилгээ олгоно.
Иргэдэд Даваа-Баасан гарагт 10:00-14:00 цагийн хооронд үйлчилнэ. Апостиль гэрчилгээ авахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авна уу.
Иргэдтэй холбоотой бусад асуудлаар ГХЯ-ны Консулын газрын dep10@mfa.gov.mn цахим шуудангаар харилцана уу.
Сэтгэгдэл ( 0 )