Энэ дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, аялал жуулчлалын тусгай бүс Чэжүд ажиллаж, тус бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа монгол иргэддээ консулын үйлчилгээ үзүүллээ.
Тус арга хэмжээнд Сөүл дэх Төрийн банк, Хаан банкны төлөөлөгчийн газрууд хамтран оролцож, давхардсан тоогоор 117 иргэнд тус тусын чиглэлээр үйлчилгээ үзүүлж, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )