С.Нарангэрэл: Ерөнхийлөгч Монгол төрийн жолоог хууль бусаар атгах санаа агуулж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Академич С.Нарангэрэл Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Ардын Намыг тараах тухай захирамж гаргасан үйлдлийн талаар “Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Үндсэн хууль болон Үндсэн хуулийн шинжтэй органик бусад хуулийг ноцтой зөрчиж, төрийн тэргүүний ёс зүйгүй, хэрээс хэтэрсэн, балмад алхам хийлээ" гээд үүнийг дараах байдлаар тодорхойлж болно гэжээ.

 

  • Нэгдүгээрт, Улс төрийн намын тухай хуулийг гуйвуулж, зарчмын ач холбогдолтой нэр томьёо, үг үсгийг нь хассан мэдэгдлийг олон нийтэд хийсэн. Уг нь Улс төрийн намын тухай хуулийн 23. 2-д “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Yндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс, үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, бусад орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг үйл ажиллагаа, сурталчилгаа явуулсан буюу шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист намын хэлбэрт шилжсэн бол Улсын Дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.” гэж заасан байдаг. Гэтэл Ерөнхийлөгч хийсэн мэдэгдэлдээ “Фашист” гэдэг нэр томьёог нь зориуд орхигдуулж, зөвхөн “цэрэгжсэн” гэсэн хоёрдмол утгатай үгийг оруулсан нь хуулийг гуйвуулсан хэрэг.

 

  • Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн албан тушаалын бүрэн эрхийг хортойгоор урвуулж ашигласан. Яагаад гэвэл, өөрийг нь Ерөнхийлөгчид дахин нэр дэвшүүлэхгүй байх тухай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа ийм хэрээс хэтэрсэн, дэндүү болчимгүй үйлдэл гаргаж байгаа нь ингэж дүгнэх үндэслэл юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмний эрх ашгийн үүднээс биш дахиж төрийн дээд өндөр албан тушаалыг үргэлжлүүлэн хаших хувийн атгаг санааны үүднээс энэ алхмыг хийсэн.

 

  • Гуравдугаарт, энэ мэдэгдэл алхмыг Ерөнхийлөгч хийхдээ Үндсэн хуулиар өөрт нь олгогдсон зарим бүрэн эрхийг хортойгоор урвуулан ашигласан. Жишээлбэл, шүүгчдийг томилох эрх. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасан байдаг. Улсын Дээд шүүх улс төрийн намын бүртгэлийг хийж байгаа. Улс төрийн нам байгуулсан үйл баримт, түүнийг тараах тухай шийдвэрийг шүүх л шийдвэрлэдэг. Гэтэл Ерөнхийлөгчийн энэ алхам Улсын Дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгаа хэрэг.

 

  • Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгч зарлиг, түүнчлэн захирамж гэсэн эрх зүйн актыг гаргах эрхтэй байдаг. Ерөнхийлөгчийн захирамж нь эрх хэмжээнийх нь хүрээнд гарах ёстой бөгөөд түүнийг дагаж мөрдөх ёстой хувь хүн буюу хуулийн этгээд заавал биелүүлэх хүчин чадал бүхий захирамжилсан шинжтэй байдаг. Ийнхүү Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн шүүгчид рүү хандсан шүүх эрх мэдлийн торгон хилийг бүдүүлгээр давж гарсан хууль бус үйлдэл хийжээ.

 

  • Тавдугаарт, Монгол Улс бол ардчилсан тогтолцоотой, парламентын засаглалтай орон. Монголын ард түмэн ээлжит сонгуулиараа улс төрийн ямар хүчнээр өөрсдийгөө төлөөлүүлж, Засгийн эрхийг бариулах вэ гэдгээ шийдвэрлэдэг. Нэгэнт монголын ард түмний хүсэл зоригоор олонх болсон улс төрийн намыг Ерөнхийлөгч ийм байдлаар тараана гэдэг бол Монгол Улсын төрийн эрхийн дээд байгууллага УИХ-ыг үгүй хийнэ гэсэн үг. Дээр нь УИХ-аас байгуулагдсан хууль ёсны Засгийн газрыг үгүй хийнэ гэсэн үг.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ алхам нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. Үндсэндээ Ерөнхийлөгчийн энэ үйлдэл нь Монгол төрийн жолоог хууль бусаар атгах гэсэн атгаг санаа агуулсан байна” гэсэн тайлбар хийжээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.252) 2021 оны 04 сарын 23

Энэ өвөө гавъяат хуульч гээд байгаамаа ард биднээсээ дор юм бишүү энэ нам хулгайч хүчиндэгч гээд яриад байвал их цуваа үүснэ энэ нь тэгээд зөвүү ардын хүүхэд хулгай хүчин хийсэн бол аль хэдийн хуулийн хариуцлага хүлээсэн бгаа нам төр гэсэн үгээр халхавч хийж шудрага бус бгааг мэдэж байгаа та ч гэсэн цагтаа Экс ёрөнхийлөгчийг өмгөөлөөд л явж байсан бүгдий нь бараг өөрийн биеэр үзсэн байх гэж бодож байна

1  |  1
Zochin(202.9.40.195) 2021 оны 04 сарын 23

Uu ENE NUHUR CHIN HUGSHIN AZARGA GOROO SURNA GEECH BOLJ UURCHLUGDJEE. MUNGUNII UNERT ABTAJ

3  |  0
Шавь нь (122.201.31.117) 2021 оны 04 сарын 23

БАгш минь дээ. Насны намраа намба алдаад хэрэггүй л байхагүй юм. Муу юм болгоны урд гадны төлөөлөл болчихсон. Занданшатарт боол мэт зүтгэж эх орныхоо эсрэг ажиллагаа явуулдаг болсон МУИС-ЫН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН , ГАДААДАД ,гадны мөнгөөр сурсан хэдэн этгээдийн үгэнд орж намба алдаад хэрггүй. Энэ сургууль дээд шүүх. ҮХЦ МХХ гэх мэ хуулийн албан тушаал бүрийг эзлэн авах ажиллагаа явуулж байна. МАН, ГАДНЫ ТӨСӨЛ МӨНГӨӨР санхүүгийн чадавхи сууж идэвхдэг нь нууц биш болсон. Бямбажаргал гуйв уу. Эрдэнэбулган хүсэв үү. Мөнхсайхан, Өнөрбаяр, дээд шүүхэд очсон танай сургуулийн гаралтай 5.6 хүн байгаа гэ

5  |  1
Зочин(66.181.161.1) 2021 оны 04 сарын 23

Энэ нөгөө 6.2 ыг аюулгүй гээд байсан худалдагдсан мал байнашд. Академич гэдэг цол гоёдоно

5  |  0
Шавь(103.26.195.46) 2021 оны 04 сарын 23

Нарангэрэлээ нам тарахаар УИХ, ЗГ тарна гэж ярьж буй чамайг яаж академич гэж ойлгох юм. Ийм мунхаг багш гэж чамайг бодож явсангүй, долдой, полдой, ичиг,ичиг.

6  |  2
зочин(64.119.19.130) 2021 оны 04 сарын 21

дээд үх шүүн таслах ажиллагаанаас гадна намуудын бүртгэл хариуцдаг биз дээ энэ хүрээнд л хүргүүлсэн гэж ойлгоод байх юм буруу юу? тэдний хэрэг төвөг шийдэхийг нь заагаа юу?

0  |  0
Зочин(192.82.91.218) 2021 оны 04 сарын 23

Хужаагийн эрлийз нарангэрэл олон юм битгий хуц

5  |  1
rrr(202.9.47.127) 2021 оны 04 сарын 23

mungunii huulich sh tee

4  |  1
үнэн(139.5.217.191) 2021 оны 04 сарын 23

Энэ уг нь өмгөөлөгч байсан өвгөн дөө,одоо их хөгширсөн юм шиг байнлээ дээ, аль мэдрэлийн эмлэгт хэвтээд байгаа юэ?

3  |  1
d(66.181.176.15) 2021 оны 04 сарын 23

Ene hun eruul uu? esvel neriig ni barichiv uu? ehnii zaalt bol tseregjsen, baij bolohgui, fashist baij bolohgui gesen 2 uur utgatai zaalt bna. fashist bish hirnee tseregjsen bol tseregjsen l gej helne shuu dee.

1  |  1
Зочин (122.201.22.118) 2021 оны 04 сарын 23

Энэ нам тарах хэрэгтэй 100 жилиин түүхтэй нам одоо 21рзуунд гэр хороололоос салгаж чадахгүй өөрсдөө идэж уугаад өөрсдиих нь үр хүүхэд баяжаад өөр ард иргэд яг хэвээрэй л байна шүү дээ Хүрэлсүх ёрөнхиилэгч болох юм бол яг хойд солонгос шиг болон бүх зүйл нэг хүнии хараат Тиим учраас энэ нам тарах хэрэгтэй

4  |  4
Зочин(64.119.27.149) 2021 оны 04 сарын 23

НАМД ЦЭРЭГЖСЭН ХОЛБОО БҮЛЭГТЭЙ БАЙЖ БОЛОХ ЮМУУ ,ЁСТОЙ ДАЙН БОЛОХ БАЙХДАА

5  |  3
Top