СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 04 сарын 24

Өнгөрч буй долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 195 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, нийслэлд нэг хүүхдийн амь хохирчээ. Дээрх ослуудыг хэлбэрээр нь авч үзвэл, унадаг дугутай автомашинд мөргүүлэх хэлбэрээр хоёр, мотоциклтой онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь нас хохирсон ноцтой зам тээврйн ослоос дурдвал,  дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн зургаадугаар хороо Нүхтийн задгайд Mersedes Benz маркийн автомашины жолооч нь гурван настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь насыг хохироосон байна.

Түүнчлэн дээрх хугацаанд алба хаагчдын гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 144, орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
um ma ni pad me hum(66.181.185.103) 2021 оны 04 сарын 24

um ma ni pad me hum

0  |  0
zochin(103.212.116.45) 2021 оны 04 сарын 24

уммани бадми хум тэр 3настай талийгч хүүхдийн аав ээж нь Бенц машины хохиролыг яаж төлнө дөө тэр л хэцүү дээ

0  |  0
Top