Украин шоронгуудаа хямдралтай үнээр зарж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 09

Украинд шоронгуудын “хямдралын” хүрээнд гурван засан хүмүүжүүлэх төвийг газартай нь хамт дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Үүнээс өмнө Украины Хууль зүйн сайд Денис Малюська шүүхийн шийдвэр гүйцэтгэх газруудыг хямдралтай үнээр зарлаж эхэлсэн тухай мэдэгдсэн бөгөөд энэ хүрээнд нийт 100 гаруй объект худалдахаар төлөвлөжээ. “Шоронгийн хувьчлалын” хүрээнд болох дуудлага худалдааг 2021 оны зургаадугаар сарын 3-ний өдөр товлосон байна.

Украины Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээллээр, 10.6 га газар бүхий үл хөдлөх объектын анхны үнэ 132.7 сая гривна буюу 4.8 сая ам.доллароор үнэлэгдээд байгаа бол гурван га газартай объект 3.4 сая гривна буюу 123 мянган ам.доллароор үнэлэгдэж байна.

2021 оны хоёрдугаар сард Украины Хууль зүйн яам Киев хотын ойролцоох засан хүмүүжүүлэх төвийг 220.2 сая гривна буюу найман сая орчим ам.доллароор үнэлэн дуудлага худалдаагаар оруулжээ. Гэвч өндөр үнэтэй эл объектыг худалдан авах хүн гараагүй тул дахин дуудлага худалдаагаар оруулахаар болжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top