Их Британийн хамгийн эртний шорон хий үзэгдлүүдтэй хамт хонохыг урьж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Их Британийн хамгийн эртний ”Shepton Mallet” шорон жуулчдад нээлттэй болсон тухай “The Sun” сонин мэдээлжээ. Нэгэн цагт алдартай алуурчдыг торны цаана хорьж байсан энэ газарт 50 фунт стерлинг төлөөд нэг шөнийг өнгөрүүлж болох гэнэ.

Зочдод зориулж ер бусын үзэгдэл судлаачид “хий үзэгдэлтэй аялал”-ыг зохион байгуулж байна. Энэ шоронгийн хамгийн алдартай түүх Цагаан хатагтайтай холбоотой. Нутгийн хүмүүсийн яриагаар, тэрээр нууц амрагаа хөнөөсний төлөө цаазын ял авчээ. Цаазлуулахдаа хуримын даашинз өмсөх хүсэлт тавьж байсан хэдий ч өглөө нь үхсэн байжээ. Эл сонирхолтой хөтөлбөрөөс гадна жуулчид шоронгийн хоригдлуудын нэгэн өдрийг өөрийн биеэр эдлэх боломжтой гэнэ. Тэд хоригдлуудын иддэг байсан хоолыг амталж, цоожтой торны цаана хоноглох аж.

”Shepton Mallet” шоронг 1626 онд нээжээ. 1945 онд хамгийн сүүлчийн удаа гэмт хэрэгтнийг дүүжилж байсан аж. Дэлхийн хоёрдугаар дайны үед үүнийг Британи, АНУ-ын Зэвсэгт хүчин цэргийн гэмт хэрэгтнүүдийг хорьж байсан түүхтэй. 1943-1945 оны хооронд тэнд Америкийн нийт 18 цэрэг цаазлуулсан байна. 2013 оноос хойш тус шорон хаалгаа барьжээ.

“The Sun” сонины онцолсноор, 2021 оны хоёрдугаар сарын бүх захиалгууд дууссан бөгөөд гурав, дөрөвдүгээр сард энэ шоронд хоноглох боломж бий аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 07

hend ch hereggui hogiin medee

0  |  0
Top