АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Калифорнийн Сан Франциско хотын эрэг орчмын Алькатрас арал дээрх чанга дэглэмтэй холбооны хорих газрыг сэргээн засварлаж, нээхийг үүрэг болгосон тухай Цагаан ордны тэргүүн өөрийн Truth Social нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тус хорих газрын үйл ажиллагааг сэргээх нь хууль ёс, хэв журам, шударга ёсны бэлэг тэмдэг болно гэж Трамп онцолсон байна.
Алькатрас шорон нь АНУ дахь хамгийн чанга дэглэмтэй хорих газарт тооцогддог. 29 жилийн түүхэнд нь тус хорихоос дор хаяж 14 удаа оргох оролдлого хийж байжээ. Алькатрасын хамгийн алдартай хоригдлуудын тоонд Аль Капоне, Роберт Страуд, Мэйер Коэн нар ордог.
Сэтгэгдэл ( 0 )