Трамп Гуантанамогийн шоронд хууль бус цагаачдыг байршуулахыг тушаажээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 30

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаанаас хойш алан хядагчдыг хорих болсон Гуантанамо цэргийн хориход эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон хууль бус цагаачдыг байршуулахад бэлэн болгохыг үүрэг болгожээ.

Гуантанамод 30 мянган цагаачийг байршуулах нөхцөлийг бүрдүүлэхийг үүрэг болгосон байна. Кубын Гуантанамо дахь Америкийн баазын нутаг дэвсгэрт байрладаг гольфийн талбайг цагаачдын түр байрлуулахад ашиглах боломжтой гэж Пентагоны тэргүүн Пит Хегсет мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu