АНУ-ын эрх баригчид Куба дахь чанд дэглэмтэй Гуантанамо шоронгийн хамгийн “үнэ цэнэ” бүхий хоригдлуудын нэгийг суллажээ. Гуантанамод 15 гаруй жил хоригдсон Мажид Хан суллагдаад Белиз руу буцсан тухай Пентагон мэдээлжээ.
“Аль-Каида” террорист бүлэглэлтэй холбоотой Мажид Хан 2012 онд буруугаа хүлээн, АНУ-ын эрх баригчидтай хамтарч ажиллахыг зөвшөөрсөн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах амлалтаа биелүүлсэн гэж Пентагон онцолсон байна.
“The Washington Post” хэвлэл бичсэнээр, энэ нь АНУ-ын Тагнуулын төв газраас Гуантанамо шоронд хорьсон “үнэтэй” хоригдлыг сулласан анхны тохиолдол.
Хан өөрөө “Миний амьдралд хоёр дахь боломж олгож байна. Үүнийг би бүрэн ашиглана” гэж ярьсныг өмгөөлөгч нь дамжуулжээ.
Гуантанамо шоронд өдгөө 34 хоригдол хоригдож байна.
Сэтгэгдэл ( 0 )