Гуантанамо шорон нэг хэсгээ хаажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 05

АНУ-ын эрх баригчид Гуантанамо шоронгийн илүү аюултай хоригдлуудыг хорьдог байсан хамгийн хатуу нөхцөлтэй хэсэг болох Долоодугаар лагерийг хааж, ялтнуудыг зэргэлдээх Тавдугаар блок руу шилжүүлжээ.

Энэ талаар АНУ-ын зэвсэгт хүчний өмнөд командлалын газраас мэдээлсэн байна. Мэдээлэлд өгүүлснээр шоронгийн ажилчид Долоодугаар лагераас хоригдлуудыг ямар ч аюулгүйгээр зөөжээ.

Ингэснээр Гуантанамо шоронгийн хоригдлууд гурван хэсэгт биш хоёр хэсэгт хоригддог болжээ.

Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки мэдэгдэхдээ “АНУ-ын засаг захиргаа Куба дахь Гуантанамо бааз дээр байгаа тусгай шоронг хаах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн байна.

Кубын удирдагч Раул Кастро 2015 онд Гаунтанамо дахь АНУ-ын цэргийн баазыг татан буулгах хүсэлтэй байгаагаа Вашингтонд илэрхийлж байсан юм. Уг аралд АНУ олон жилийн турш террорист ажиллагаанд сэжиглэгдэн буруутгагдсан Ойрх Дорнод болон дэлхийн олон орны иргэдийг хорьж буй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top