НҮБ Гуантанамо-гийн хоригдлуудын нөхцөл байдалд санаа зовниж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Куба дахь АНУ-ын Гуантанамо тэнгисийн цэргийн баазын шоронгийн хоригдлуудын нөхцөл байдалд санаа зовниж байгаа гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгджээ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сурталчилгааны үеэр тус шоронг хаана гэж амлаж байсан ч амлалтдаа хүрэхгүйгээр үл барам нэмэлт санхүүжилт олгож байгаа тухай асуусан сэтгүүлчийн асуултад ийн хариулсан байна.

Гуантанамо дахь шоронг 2002 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Бушийн үед байгуулжээ. Тухайн үед Афганистанд дахь цэргийн ажиллагаа болон терроризмын эсрэг бусад ажиллагааны үеэр барьсан хүмүүсийг тус шоронд хорьж байв. Гуантанамогийн шоронгийн олон зуун хоригдол эрх зүйн вакуумд хоригддог. 2009 оны нэгдүгээр сард Бушийн халааг авсан Барак Обама 12 сарын турш тус шоронг хаах тухай зарлиг гаргаж байв. Гэсэн хэдий ч Гуантанамо дахь шорон өнөө хэр ажилласаар байдаг ба хүний эрхийн төлөө тэмцэгчдийн хурц шүүмжлэлийн бай болсоор байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top