Эквадорт хэд хэдэн шоронгийн хамгаалагчдыг барьцаанд авчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

Эквадорын зургаан шоронд хоригдлууд хамгаалагч болон цагдаа нарыг барьцаанд авсан хэрэг дахин гарчээ. Нийт долоон цагдаа, 50 хамгаалагч барьцаанд байна гэж тус улсын дотоод хэргийн сайд Хуан Запата мэдээлжээ.

Энэхүү хэрэг олон зуун цэрэг, цагдаа хорих газруудад шалгалт явуулж, хоригдлуудад хадгалагдаж байсан буу, зэвсэг зэрэг хориотой зүйлсийн хураан авах ажиллагаанд гэмт бүлэглэлүүд ийм аргаар хариу барьж байна гэж албаны хүмүүс мэдэгдэж байсан ч хожим нь зарим хоригдлуудыг өөр шоронд шилжүүлсний хариуд ийм хэрэг гарсан хэмээн эрх баригчид мэдэгджээ.

Өнгөрсөн долоодугаар сарын сүүлээр тус улсын нэгэн шоронд мөн ижил төстэй хэрэг гарч байжээ. Тухайн үед хоригдлууд өлсгөлөн зарлаж, хамгаалагчдыг барьцаалсан хэрэг гарсан байна. 2021 оноос хойш тус улсын хориг газруудад гэмт бүлэглэл хооронд мөргөлдөөн гарсны улмаас 430 гаруй хоригдол амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top