Эквадорт “дотоодын хооронд мөргөлдөөн”-ий дэглэм тогтоов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 10

Эквадорт аюулгүй байдлын нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан тус улсын тэргүүн Даниэл Нобоа “дотоодын зэвсэгт мөргөлдөөн”-ий дэглэм тогтоожээ. Тэрбээр гэмт бүлэглэлүүдийг устгах зорилго бүхий цэргийн ажиллагааг явуулах, үүнд зэвсэгт хүчин, үндэсний цагдааг дайчлах тушаал өгчээ.

Ерөнхийлөгчийн зарлиг гарахаас өмнөхөн зэвсэгт этгээдүүд Гуаякил хотын ТС телевиз рүү дайран орж, шууд эфирийг тасалдуулсан байна.

Эквадорын Ерөнхийлөгч Нобоа мафийн толгойлогч шоронгоос оргосонтой холбогдуулан өнгөрсөн даваа гарагт улсын хэмжээнд онц байдал тогтоосны дараа тус улс дараа дэлбэрэлтүүд болж, цагдааг барьцаалах, хорих газруудад бослого гарах зэрэг эмх замбараагүй байдал үүсээд байна. Таван хорих газрын нийт 125 харгалзагч, 14 захиргааны ажилтныг барьцаалаад байгаа бөгөөд тэднийг суллах ажиллагаа үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн Эквадорын хоёр дахь том “Лос-Лобос" мафийн толгойлогч Фабрисио Колон Пико мөн шоронгоос оргожээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээллээр, нэгдүгээр сарын 9-нд түүний хоригдож байсан шоронд хоригдол, үндэсний цагдаа, харгалзагч нарын хооронд мөргөлдөөн үүсэх үеэр Колон Пико хэсэг хоригдлын хамтаар оргожээ. Эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж 10 хүн, тэр дундаа хоёр цагдаа амиа алдаад байна.

Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа түр зогсоосон бол хөрш зэргэлдээх Перу улс хилийн хамгаалалтаа чангатгаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top