Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено улс оронд нь эсэргүүцлийн жагсаал, үймээн дэгдээсэн тушаалаа хүчингүй болгожээ. Тэрбээр бензинд мөнгө олгохыг цуцалсан тушаал гаргасны дараа олон нийтийг хамарсан жагсаал цуглаан болсон юм. Ленин Морено энэ сарын 1-нд гаргасан тушаалаа хүчингүй болгож байгаагаа “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Эквадорын Засгийн газар эмх замбараагүй байдлын үеэр онц байдал зарлаж, нийслэл Кито хотод эргүүл гаргасан билээ.
Өмнөд Америкийн энэ улсад эсэргүүцлийн жагсаалын улмаас 400 гаруй хүн шархаджээ. Жагсагчид дугуй шатааж, чулуу шидэн, Ерөнхийлөгчийн ордныг эзлэхийг оролдсон юм. Цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэснээс гадна буун дуу сонсогдож байжээ. 700 гаруй жагсагчийг баривчилсан байна.
Сэтгэгдэл ( 0 )