Эквадорт хөрсний нуралтын улмаас 14 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

Эквадорын төв хэсгийн Алауси хотод хөрсний нуралт болж, хамгийн багадаа 14 хүн амиа алджээ.

Сураггүй болсон хүний тоо 67 болсон талаар тус улсын Онцгой байдлын удирдах газраас мэдэгдсэн байна.

Хөрсний нуралтын улмаас 33 хүн гэмтэж бэртжээ. Эрж хайх-аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Эквадорт гуравдугаар сарын 19-нд газар хөдлөлтийн улмаас 14 хүн амиа алдаж, 446 хүн гэмтэж бэртсэн билээ.

Уг газар хөдлөлтөөр 180 байшин барилгад эвдрэл үүсэж, 84 барилга сүйдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top