Эквадорын Дотоод хэргийн сайд Мария Паула Ромо мэдэгдэл хийж, олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээний явцад 400 гаруй хүн гэмтэж бэртсэн, тэдний 86 нь цагдаагийн ажилтан байсныг хэлжээ. 360 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Нулимс асгаруулагч хий хэрэглэсний улмаас амьсгал нь боогдсон гэж олон иргэн эмнэлэгт ханджээ. Мөргөлдөөний үеэр хүний амь эрсдээгүй гэнэ.
Жагсаалын үеэр 714 хүнийг баривчилжээ.
Эквадорын удирдагч Ленин Морено Засгийн газрын байр болон стратегийн объектуудын ойролцоогоор иргэд чөлөөтэй явахыг хориглосноор эсэргүүцэлтэй тулгарчээ.
Тус улсад энэ сарын 3-нд Засгийн газрын авсан эдийн засгийн арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалын улмаас онц байдал зарласан билээ.
Сэтгэгдэл ( 0 )