Олон улсын валютын санд хандсан Эквадорын Засгийн газар бүсээ чангалах бодлогыг эсэргүүцсэн эсэргүүцэл тус улсын хамгийн том “Мирадор” зэсийн уурхайн үйл ажиллагаа түр хугацаанд тасалдаад байна. Хэрэв эсэргүүцэл энэ хэвээр үргэлжилбэл төлөвлөгөөт ажил тасалдах эрсдэлтэй гэж уурхайн эзэмшигч “ЭкуаКоррьенте” компани мэдэджээ.
“Мирадор” уурхайн бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажилд БНХАУ-ын төрийн өмчит “Тонлинг” болон Төмөр замын барилгын корпорац хамтран ажиллаж байгаа юм. Эсэргүүцэгчид дээрх уурхай нь улстөрчдийн халаасанд орсон, байгаль орчныг ихээр сүйтгэж байгаа гэж үзэж буй аж. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид “Мирадор” уурхайн үйл ажиллагааны тайлан, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр зэргийг олон нийтэд ил болгох шаардлага хүргүүлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )