Эквадорт шоронд мөргөлдөөн болж, 100 гаруй хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Эквадорт шоронд мөргөлдөөн болж, 100 гаруй хүн амиа алджээ.

Тус улсын баруун хэсэгт орших Гуаякиль шоронд мөргөлдөөн болох үеэр 52 хүн гэмтэж бэртсэн байна.

Хоригдлуудын асуудал эрхэлсэн үндэсний албанаас мэдээлснээр мөргөлдөөн есдүгээр сарын 28-нд болжээ.

Гуайяс шоронд амиа алдсан хүний тоог өмнө нь 29 гэж мэдээлж байсан юм.

Шоронд болсон мөргөлдөөний улмаас Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо онц байдал зарлажээ.

Мөргөлдөөн шоронд буудалцаан болсноор эхэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top