Эквадорын хорих газар мөргөлдөөн гарсны улмаас 20 хоригдол амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 04

Эквадорын Куэнка хотын Эл Тури хорих газарт хоригдлуудын дунд мөргөлдөөн гарсны улмаас нас барсан хүний тоо 20-д хүрлээ гэж тус улсын засгийн газар мэдээлжээ.

Амиа алдсан хоригдлуудын цогцсыг хотын Шүүх эмнэлэгт хүргэсэн байна. Мөргөлдөөний улмаас дор хаяж 10 хоригдол гэмтэл авсан бол 52 хоригдол оргон зугтжээ.
Мөргөлдөөн гэмт бүлэглэлүүдийн төлөөлөл хоорондын сөргөлдөөнөөс үүдсэн байж болзошгүй гэж үзэж байна.

Тус хориг газарт 200 гаруй цэрэг, 800 цагдаагийн тусламжтай хэв журмыг сахиулж чаджээ.

Эквадор улс нь 30 мянган хоригдол хүлээн авах багтаамж бүхий 65 хорих газартай ч ачаалал нь хүчин чадлаас 30 хувиар хэтэрчээ. Эквадор улсын хорих газруудад хоригдлуудын хооронд үймээн самуун гарах нь элбэг тохиолддог байна. Өнгөрсөн онд гэхэд мөргөлдөөний улмаас 320 хоригдолд амиа алджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top