Францын хоригдлуудын тоо түүхэнд дээд хэмжээнд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Францын хорих газруудад хоригдож буй хүний тоо энэ жил 77.450-д хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрчээ.

Францын Дотоод хэргийн яамны мэдээллээр, хоригдлуудын тоо 2023 онтой харьцуулахад 4370-аар нэмэгджээ. Хорих газруудын нийт хүчин чадал нь 61.5 мянга байдаг байна. Европын хүний эрхийн шүүх Францын Засгийн газрын хорих газруудын нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж буруутгажээ. Байцаагч Доминик Симоногийн тайланд дурдсанаар, Францын хорих газруудын ачаалал ихэдсэний улмаас нэг камерт гурван хоригдлыг байрлуулах, нэг хоригдолд нэг кв м хүрэхгүй орон зай ногдох, камерууд нь харх, жоом, бясаагаар дүүрсэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(139.5.217.162) 2024 оны 05 сарын 02

Францчууд үзэл бодлын хувьд жоом, бясаа, харх шинжтэй хүмүүс юм шиг байна.

0  |  0
Top