Европын шоронгийн хоригдлуудын гуравны нэг нь сэтгэцийн эмгэгтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын товчооны тайланд дурджээ.
ДЭМБ-ын мэдээллээр, Европын шоронгуудад хоригдож буй хоригдлуудын 32.8 хувь нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгтэй байна. Гэхдээ энэ тоо бодит байдлаас бага гэж тайланд онцолсон байна. Учир нь ихэнх халдварт бус өвчний оношилгоог учир дутагдалтай явуулдаг аж. 2021 онд цуглуулсан мэдээллээр, Европын 36 улсад нийт 613.5 мянган хүн ял эдэлж байсан нь 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад зургаан хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )