Хиймэл оюун ухаан өсвөр настнуудад шинж тэмдэг илрэхээс өмнө сэтгэцийн хямралд өртөх эрсдэлийг өндөр нарийвчлалтай урьдчилан хэлэх чадвартай болохыг Дюкийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.
Өсвөр настнуудын дунд сэтгэцийн эмгэгүүд хурдацтай өсөж байгаа аж. АНУ-ын өсвөр настнуудын 50 орчим хувь нь сэтгэцийн хямралд өртдөг бөгөөд гуравны хоёр нь шаардлагатай тусламж авч чаддаггүй байна. Гол хүндрэл нь эрсдэлтэй өсвөр настнуудыг эрт илрүүлж чаддаггүйтэй холбоотой аж. Хамгийн өндөр эрсдэлтэй хүчин зүйл нь нойргүйдэл болохыг тогтоосон байна. Энэ нь хүүхэд насандаа авч байсан гэмтэл болон гэр бүл дэх сэтгэцийн эмгэгээс илүү хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )