Европын гол, нууруудын бохирдол том асуудал болжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 19

Хаягдал ус Европын гол, нууруудыг бохирдуулан, улмаар халдварт өвчин тархах эрсдэлийг нэмэгдүүлж, байгаль орчинд хор хөнөөл учруулж байна гэж Блүмберг агентлаг онцолжээ.

Цэвэршүүлээгүй хаягдал ус гол, усны ургамлыг устгадаг замаг үржихэд хүргэж, гол, нуурын загас, амьтдыг хоолгүй болгож байна. Хаягдал ус нь хорт бодис, бичил хуванцар агуулаад зогсохгүй савханцар, энтерококк зэрэг халдвар өвчин үүсгэгч нян үржих эрсдэлийг бий болгож байна. Блүмберг агентлагийн онцолсноор, Европын цэвэршүүлэх байгууламжууд хуучирч байгаа тул олон жил орхигдсон энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Европын гол, мөрөнд асуудал үүссэнийг Парисын олимпын үеэр Сена мөрөнд тэмцээнд оролцсон тамирчид зэрэг өвдсөн явдал гэрчилж байна гэж Блүмберг агентлаг сануулжээ. Европын ихэнх хотуудын инженерийн шугам, сүлжээ Дундад зууны үед байгуулагдсан бөгөөд урт хугацаанд шинэчлэгдэлгүй орхигдсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top