Европ хэрэгцээнээс давсан байгалийн хийн нөөцтэй болжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 26

Европын Холбооны нөөцөлсөн байгалийн хийн хэмжээ хэрэгцээнээс нь давсан тухай Блүмберг агентлаг мэдээлжээ.

Халаалтын улирал эхлээгүй байхад Европын байгалийн хийн агуулахууд бараг дүүрээд байна. Байгалийн хийн үнэ буурч, өнгөрсөн зуны үзүүлэлтийн гуравны нэгт хүрчээ. Шинжээчид цаг агаараас ихээхэн зүйл шалтгаална гэж үзэж байна. Огцом хүйтэрвэл Европ нөөцөө ашиглаж эхлэх ба засгийн газрууд эрчим хүчний активд санаатайгаар нөлөөлж, зах зээлийг доргиох эрсдэл бий гэж үзэж байна.

Италийн эрчим хүчний “Illumia” компанийн ахлах шинжээч Жакомо Масатогийн хэлснээр, Европын байгалийн хийн нөөц ирэх арванхоёрдугаар сар хүртэл хангалттай хэвээр байх гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hudalaa buraad l(202.55.191.130) 2022 оны 10 сарын 26

saihan burah yumaa. vildver zovaduud ni hiigui vnetei geed haagdaj baihad shuu. ingej hudalaa medee ogj bolohgui ee.

1  |  1
Top