Европт байгалийн хийн үнэ 60 хувиар унажээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 22

 

Өнгөрсөн онд Европт байгалийн хийн үнэ 60 хувиар унажээ. Энэ нь сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Франц улс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээ сэргээсэн нь байгалийн хийн үнэ унах нэг шалтгаан нь болсон гэж тус агентлаг тодруулсан байна. Палестин, Израилын мөргөлдөөнөөс үүдэлтэй Улаан тэнгисээр дамжих олон улсын нийлүүлэлтэд хүндрэл учраад байгаа хэдий ч он гарснаар байгалийн хийн үнэ дахин 12 хувиар буураад байна. Блүмберг агентлагийн тайлбарласнаар, энэ нь байгалийн хийн их хэмжээний нөөц, сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн томоохон орнуудад эрчим хүчний эрэлтийг хязгаарлахад хүргэж буй эдийн засгийн сул өсөлт үүнд нөлөөлж байна. Нийлүүлэлт гэнэт зогсох эсвэл цаг агаар хүйтэрсэн тохиолдолд үнэ дахин өсөх эрсдэл бий гэж “MET International” компанийн шинжээч Балинта Конца үзэж байна.

Арванхоёрдугаар сарын сүүлээр Европын Холбоо байгалийн хийн үнийн таазыг нэг куб м нь 2000 ам.доллар байхаар тогтоосон билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal hudalaa buraad (66.181.184.203) 2024 оны 01 сарын 22

neg kub ni 2000 dollar vnetei bain ch dee. orosoos hooloigoor german dongoj 260 dollariin vneti baisan daa. odoo hiin iim vnetei bolson tul tom tom vildveruud ashggui tul haagdaj hiin hereglee ni buurch bna. ene aj vildverlel unaj hvmvvs ajilgui bolj heysvv bgaa ch de. sergeedeh erchin hvch gej hoid tenges baih salhin stansuud salhigui ved tog gargahgui bolj tshahilgaan dutaj eheldeg de. deer ni fransiin atomiin stansuud huucharaad busad uls ni haahiig shaardaj bgaa shuu..udahgui bvr muudan daa fransiin atomiin stans ni..

1  |  0
Top