Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын байгалийн хийн дамжуулалтыг сэргээхгүй бол Украинд санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг Европын Зөвлөлөөр хэлэлцэхэд хориг тавина гэж Словакийн ерөнхий сайд Роберт Фицо сүрдүүлсэн байна.
“Зеленский байгалийн хийг Украины нутаг дэвсгэрээр дахин дамжуулж эхлэхгүй бол Украинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудалд хориг тавих эрхээ заавал хэрэгжүүлнэ” гэж тэр мэдэгджээ.
Ройтерс агентлагийн мэдээлж байсанчлан, Европын комисс Украины нутаг дэвсгэрээр дамжуулан Европт байгалийн хий нийлүүлэх асуудлаар Украины эрх баригчидтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, энэ үйл явцад Унгар, Словакийн төлөөлөгчдийг оролцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Украины эрх баригчид хий дамжуулах хэлэлцээрийг сунгахаас татгалзсаны улмаас Украины нутаг дэвсгэрээр дамжуулан Европт байгалийн хий нийлүүлэх ажил энэ оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн зогсоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
украйнаар хийн хоолой явж буйд л хамаг учир бна ! Путин хийн хоолойгоо өөр улсаар явуулж болдогүй юмуу ??? ойлгохгүй юмдаа
Зөв улс орныхоо эрх ашгийг л эн тэргүүнд тавих ёстой