Италийн Турин хотноо эхэлсэн “Их 7” бүлгийн сайд нарын уулзалтаар тус бүлгийн орнууд 2030-аад оны эхний хагаст нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг хаах тохиролцоонд хүрчээ.
Түүнчлэн, талууд Оросын шингэрүүлсэн хийнээс татгалзах тухай асуудал Италийн Турин хотноо эхэлсэн “Их 7” бүлгийн сайд нарын уулзалтаар хэлэлцэнэ гэж Италийн Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын сайд Жилберто Пикетто-Фратин мэдэгджээ. Бельги Оросын шингэрүүлсэн байгалийн хийн реэкспортод үе шаттай хориг тавих асуудлыг дэвшүүлж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Тинне ван дер Стратер онцолсон байна.
Энэ асуудал Европын Холбооноос Оросын эсрэг тавих 14 дэх багц хориг арга хэмжээний хүрээнд яригдаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )