Турк далайн гүнд асар том хийн агуулах суурилуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Турк улс Хар далайн 2200 м гүнд 280 тонны багтаамжтай хийн агуулах суурилуулжээ. Хар далайн хийн цооногоос ирэх хийг хадгалах тус агуулахыг суурилуулах ажил 20 цаг үргэлжилсэн байна.

“Sabah” хэвлэлд мэдээлснээр, тус улс Хар далай дахь Сакаря ордоос 540 тэрбум куб м хий олборлон, тээвэрлэх төсөлд нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Тээвэрлэлтийн ажил 2023 онд эхлэх хүлээлттэй байна. Сакаря орд нь Туркийн түүхэнд нээж байсан хамгийн их нөөцтэй орд юм. Асар том хийн агуулахыг суурилуулах ажлыг “TPAO” газрын тосны корпорац гүйцэтгэжээ.

Top