ОХУ, Беларусаас бусад Европын бүх улс орнууд бямба гарагаас ням гарагт шилжих шөнө өвлийн цагийн хуваарь шилжжээ.
Өнөө шөнө 04.00 цагт Европ даяар цагийг нэг цагаар урагшлуулсан тул олон улсын төмөр зам, агаарын тээврээр зорчигчдод анхааруулга гаргасан байна. Өвөл болон зун цагийн хуваарь шилжих явц Европт нэгэн зэрэг гурав болон аравдугаар сарын сүүлийн бямба гарагаас ням гарагт шилжих шөнө хэрэгждэг.
Европын улс орнуудаас хамгийн сүүлд буюу 1981 оноос хойш өвөл, зун цагийн хуваарьт шилжих болсон Финланд улсын засгийн газар Европын холбооны улс орнуудад цагийн хуваарийг өөрчлөхийг зогсоох санаачилга гаргаад байна.
Энэ оны хавар Европын парламент Финландын санаачилгыг дэмжсэн бөгөөд 2021 оноос эхлэн Европ цагийн хуваарийг өөрчлөхгүй.
Дэлхийн нэгдүгээр дайны оргил үед буюу 1916 оны дөрөвдүгээр сарын 30-нд Германы эзэнт гүрэн цагаа нэг цагаар хойшлуулснаар дэлхий даяар өдрийн гэрлийг хуримтлуулах үзэл санаа анх дэлгэрчээ.
Хэдийгээр Канадын нэгэн жижиг хотод цагийг өөрчлөх туршилтыг анх 1908 онд хийж байсан ч Германы энэхүү санаачилга Европт өргөн дэлгэрсэн. Энэ санаачилга гарснаас хойш хэдхэн долоо хоногийн дараа Их Британи, Франц, Итали, Орос, Австрали хүртэл дэмжиж, хэрэгжүүлсэн байна. АНУ-д цагийг өөрчлөх практик 1918 онд нэвтэрчээ.
Гэхдээ энэ санаачилга удаан амьдарсангүй. Германд 1919 онд, Австралид 1921 онд цагийг өөрчлөхөө больсон бол энэ туршлагыг Их Британи, Ирланд, Францын зарим хотууд хэрэгжүүлсэн хэвээр үлджээ.
1973 онд Арабын газрын тос экспортлогч орнуудын байгууллага газрын тосны хориг тавьснаар эрчим хүчний үнийг хөөрөгдүүлж, Европт эдийн засгийн хямрал болов. Европын орнуудаас Франц улс зун, өвлийн цагийн хуваарьт шилжих практикийг дахин нэвтрүүлсэн анхны орон. 1970-аад оны сүүл гэхэд Европын бараг бүс улс орнууд цагийг жилд хоёр удаа өөрчилдөг болсон байв. 1996 онд Европын холбоо өдрийн гэрлийг хэмнэх цагийн хуваарийн стандартыг бий болгожээ. Энэхүү стандарт өнөө хэр хэрэгжиж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 1 )
1 tsagaar hoishluulna!