Буурал тив даяар үйл ажиллагаа явуулж буй нүүрсээр эрчим хүч гаргадаг уламжлалт цахилгаан станцууд энэ онд 7.3 тэрбум ам.доллар (6.6 тэрбум евро)-ын алдагдал хүлээж магадгүй байна. Учир нь агаар орчны бохирдолд шууд нөлөөлдөг, дэлхийн дулаарлын гол эх үүсвэр болж буй уламжлалт цахилгаан станцуудаас өндөр хөгжилтэй орнууд татгалзах бодлого баримталж буйтай холбоотой аж.
Европ тивийн орнуудаас Герман, Испани, Чех улсын уламжлалт цахилгаан станцууд алдагдал хүлээж буй гол орнууд аж. ХБНГУ-ын Засгийн газар 2038 он гэхэд уламжлалт цахилгаан станцуудаа бүр мөсөн зогсоох бол Испани улс 2030 он гэхэд бүх уламжлалт цахилгаан станцуудаа хаахаар болжээ.
Сэтгэгдэл ( 0 )