Нигерийн Борно мужид хүчтэй үер болох үеэр дор хаяж 274 хоригдол оргоод байна.
Үерийн улмаас хорих газрууд, тэр дундаа чанга дэглэмтэй MSCC шоронгийн хана нуржээ. Хоригдлуудыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх үеэр 281 хоригдол оргосноос долоог нь бариад байна. Нигерийн онцгой байдлын албаны мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас 386 мянга гаруй хүн орон гэрээ орхихоос өөр аргагүйд хүрч, дор хаяж 229 хүн амиа алдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )