АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2027 оны төсвийн төслийн хүрээнд Сан Францискогийн булан дахь Алькатрас шоронгийн сэргээн засварлалтад зориулж 152 сая ам.долларын санхүүжилтийг батлахыг Конгрессоос хүсжээ.
The New York Times хэвлэлд мэдээлснээр, хуучирсан хорих газруудыг сэргээн засварлах төлөвлөгөөг анх 2025 онд танилцуулж байжээ.
Алькатрас хорих газар нь алдартай аялал жуулчлалын объект бөгөөд 60 гаруй жил эзгүйрсэн шоронгийн дэд бүтэц ашиглагдах боломжгүй болжээ. Сан Франциско хотын захиргаа хорих газрын статусыг дахин сэргээх боломжгүй гэж үзэж байна.
2025 оны тавдугаар сард Цагаан ордны тэргүүн Алькатрас арал дээрх хорих газрыг дахин нээж, Америкийн хамгийн аюултай, харгис гэмт хэрэгтнүүдийг хорихыг уриалж байсан билээ.
Алькатрас хорихыг 1912 онд барьжээ. Тус шорон нь цэргийн гэмт хэрэгтнүүдийг удаан хугацаанд анх хорьж эхэлсэн бөгөөд маш хатуу дэглэмтэй байснаараа алдартай. 1963 онд эдийн засгийн шалтгаанаар тус хорихыг хааж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )