МҮБХ Н.Батсуурь нарын шийтгэлийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ гэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ноос өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж, 2019 оны наадмаар барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Улсын аварга Э.Оюунболдод унасан бөхчүүдэд цол олгох асуудлыг шийдэж өгөхийг хүссэн билээ.

Тэгвэл өнөөдөр 2020 оны наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон ч бусад бөхчүүдтэй харьцуулахад хугацааны хувьд бага шийтгэлтэй үлдсэн Улсын аварга, Н.Батсуурь, Улсын арслан Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын асуудлыг эргэн харж, дахин хуралдахыг хүссэн албан бичгийг Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржид хүргүүлжээ. 

Тэд Үндэсний бөхийн салбар хороог 2020 оны наадмын допингийн зөрчлийн талаар гаргасан шийдвэрээ дахин хэлэлцэхийг санал болгож байгаа юм. Саналд дараах асуудлыг тусгажээ.


ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД ҮНДЭСНИЙ БӨХИЙН САЛБАР ХОРООНЫ ДАРГА Б.БААСАНДОРЖ ТАНАА

Санал хүргүүлэх тухай

Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр хуралдсан бөгөөд хуралд оролцсон гишүүдийн 100%-ийн саналын дагуу энэхүү албан бичгийг хүргүүлж байна.

Удахгүй болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэж байна.

Үндэсний бөхийн салбар хороо 2020 оны аравдугаар сарын 20-ны өдөр хуралдан 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдавга, харцага Б.Бат-Орших нарын асуудлыг хэлэлцэн, олонхийн саналаар 11 сараар барилдах эрхийг хасах шийдвэрийг гаргасан. Энэ нь МҮБХ-ны 2017 онд баталсан Допингийн эсрэг журмыг зөрчсөн, мөн өмнөх жилүүдэд ажиллаж байсан Бөхийн салбар хорооны 2018, 2019 онд допингийн зөрчил гаргасан бөхчүүдэд оногдуулж байсан хариуцлага зэргээс ухарсан, шударга бус шийдвэр болсон.

Дээрх шийдвэр нь монгол бөхөд маш их хор нөлөөтэй шийдвэр гэдгийг та бид сайн мэдэж байгаа бөгөөд олонхийн саналаар шийдвэрлэсэн гэх шийдвэрээ эргэн харж, шударга шийдвэр гаргахаар салбар хороогоо хуралдуулахыг хүсье.

Хэрэв дээрх гаргасан шийдвэрээ өөрчлөхгүйгээр ҮИБНЗБХороогоор хэлэлцүүлэн бөхчүүд, тамирчдын шударга, тэгш байдал, үндэсний бөх, спортын мөн чанарыг үгүйсгэсэн шийдвэрийг эцэслэн батлуулвал Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн наадмыг зохион байгуулахад нэн хүндрэлтэй байдал үүсэхээр байна.

Бөхийн салбар хороо нь 1990 оноос баяр наадмын бөхийн барилдааныг МҮБХ-той хамтран зохион байгуулж ирсэн ба одоо допингийн хэрэг нийт бөхчүүдэд хамааралтай маш эмзэг асуудал болж байгаа бөгөөд таны даргалж байгаа салбар хороо тун хариуцлагатай цаг үед ажиллаж байгааг анхааран, шударга шийдвэр гаргахыг хичээн ажиллана уу.

ТЭРГҮҮНИЙ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.МАГАЛЖАВ

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонирхогч(59.153.115.145) 2021 оны 05 сарын 21

bayr naadamiin salbar horoo geech haa hamagui ashig sonirholiin zurchiltei buleg humuusiig undes nii buhiin barildaan bolon hurdan morinii uraldaanii asudald shiidver gargah tuvshind oroltsuulhiig eserguutsej bn salbaraa meddeg togoond ni baidag humuser shiidee gargulmar bnaa

1  |  0
Борту(2.134.128.220) 2021 оны 05 сарын 21

МҮБХ гэж ямар төрийн байгуулга биш энэ саналийг тэд хүлээн зөвшөөрөхгүй! Наадамын бөхийн комисс шийдвэрээ буцааж харахгүй! Тэр үед нь МҮБХ эсэргүүцэх байсан юм! Одоо яагаадч нэмэргүй!

0  |  2
Иргэн(192.82.87.145) 2021 оны 05 сарын 21

100 жилээр бүгдийн барилдуулах нь зөв. 100 жил хүн амьдрах биш дээ. Спорт бол залуу насны амьдрал гэж бодож байна.

2  |  5
Lua(107.77.213.116) 2021 оны 05 сарын 19

Maash zuv

2  |  1
zochin(98.215.126.149) 2021 оны 05 сарын 19

dopingtoi sain temtseh heregtei.Alagchilalgui bugded n yal zemiig n uuruul. Suuliin jiluuded doping hereglesen tom tsoltonguudiig bur sain hashraah heregtei.

1  |  0
batsuur (192.82.85.112) 2021 оны 05 сарын 19

edgeer buhchuudiig barilduulah heregui bqrildval buh sonirholgui nolno

1  |  0
зочин (150.129.140.118) 2021 оны 05 сарын 19

МАН 100 жилийн ойгоо хийх гээд допингтой,допингтой бүгдийг барилдуулаад гэсэн байх өө.Оюун эрдэнэ Хүрэлсүх нар наад Оюунболдыг дагуулаад яваад байсан.Оюунболдод шагнал ч гардуулаад байсан даа

3  |  0
Ок(192.82.82.197) 2021 оны 05 сарын 18

Маш зөв шүү

1  |  0
ЗОЧИН(66.181.178.180) 2021 оны 05 сарын 19

БАТСУУРЬ НОВШИЙГ ЗАЙЛУУЛ ЯАГААД СПОРТ ХОРООНЫ ДАРГААС ЗАЙЛУУЛАХГҮЙ БНА НЯМДОРЖИЙН ДАЛБААН ДОР БНА УУ ТҮРГЭН ТОНИЛГО МӨН БАРИЛДУУЛАХГҮЙ

2  |  2
Допинггүй Монгол бөх(192.82.73.208) 2021 оны 05 сарын 18

Үндэсний бөхийн салбар хороо гэж ямарч хэрэггүй бгууллага бнаа. Улс төржсөн бөхчүүдэд гай болсон байгууллага. Энэ бгууллага хэрэггүйээ. Бөхийн холбоо нь бөхөө хариуцаад явах хэрэгтэй. Дундуур нь төр орж холион бантан хутгаад байх шаардлааггүй. Яагаад дпингтой бөхийг барилдуулах гэж 11 сар гэсэн сонин арга хэмжээ аваад бнаа. Хэрэв энэ допинг илэрсэн бөхчүүд барилдхаар болвол бусад бөхчүүд наадамд барилдахгүй байх шүү. Ард түмэнч очиж үзэхгүй шүүүүүүүүүүүүүү!!!!!!!!!!!!!!

1  |  0
Шударга иргэн(66.181.176.146) 2021 оны 05 сарын 20

Зөв

0  |  1
твв(192.82.90.181) 2021 оны 05 сарын 18

энэ бөхийн холбоо гээч одоо больчмоорын.араы гайгүй бжгаал яаж иигээл нэг хэрүүл олоод ирхийн.одоо та нарыг шимтэн үздэг хөг өнгөрсөн өөрсдөө л учраа ол.ард түмний хүндэтгэлээр бага тогло

0  |  0
Зочин(64.119.22.208) 2021 оны 05 сарын 18

Хуцав аа магалжав гуай өөрөө их ариун бсан юм үиг

0  |  0
Зочин(122.201.31.95) 2021 оны 05 сарын 19

Хэнийх нь цолыг хураадаг. Хэнийг нь хэдэн жилээр эрхийг нь хасдаг. Хэн нь допинг хэрэглээд ирэх наадмаар нь барилддаг юм бэ. Яагаад ийм алагчлал үүсгэж бгаа юм. Батсуурь тэргүүтэй өнгөрсөн наадмын ДОПИНГЧИД яахаараа ийм эрхтэй байдаг юм. Үндэсний бөхийн аварга хүн байж үндэснийхээ өв соёл ард түмнийхээ хайр хүндэтгэлийг яагаад ингэж доромжилж бна вэ. Наадмаар барилдуулахыг эрс эсэргүүцэж бна.

8  |  0
Харамсал(202.21.100.210) 2021 оны 05 сарын 19

Н.Батсуурь, арслан Оюунболд Р.Пүрэвдавга, харцага Б.Бат-Орших бүгдийн барилдуулахгүй шийдвэр гаргахгүй бол үндсний бөх ёстой хэрүүл салахгүй шүү дээ.

10  |  2
Үнэн(66.181.185.15) 2021 оны 05 сарын 19

Бүгдэд нь ижил тэнцүү,шудрага хандах нь зөвөө.Бүгдийг нь бүү барилдуулаа! Мөн цолыг нь хураа.

7  |  0
Зочин(203.91.115.54) 2021 оны 05 сарын 19

Яг шийтгэл дээрээ очих юм бол адилхан шийтгэх ёстой. Харж үзэх юм байхгүй. Тэр допин хэрэглэсэн бөхчүүдийг бүгдийг нь энэ жил барилдуулахгүй байвал зохино.

10  |  0
зочин(139.5.217.122) 2021 оны 05 сарын 19

Төр бүх зүйлд оролцдогоо болимоор юм. хэдэн бөхчүүдийн асуудлыг хариуцсан олон нийтийн байгууллага нь мэднэ биз\n

1  |  2
1(202.131.241.34) 2021 оны 05 сарын 19

зөв

3  |  1
Top