Л.Энх-Амгалан: Сургуулийн хүүхдээ хүргэх гээд түгжрэл үүсгэж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Засгийн газрын өргөтгөсөн хурал өнөөдөр /2021.05.19/ Төрийн ордонд болж байна.

Хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн удирдлагууд яг одоо тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол түгжрэл гэдгийг дуу нэгтэй хэлж байна. Түгжрэлээс үүдэж өнгөрсөн 2020 онд 2,7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдалд улсаараа орсныг тодотгов.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Замын түгжрэл үүсгэж байгаа гурван том шалтгааны нэг нь өглөө, оройд сургуулийн хүүхдээ авах гэж машинаар явж байгаа асуудал юм.  Нийслэлийн найман дүүргийн 138 хороо өөрийн сургууль, цэцэрлэггүй байна. Нийтдээ 64 цэцэрлэг, 62 сургууль барих зайлшгүй шаардлага үүссэн ч тус объектийг барих 67 газар байна. Энэ жилийн төсөвт суусан цэцэрлэг, сургуулиас чинь найм нь газаргүй байна. Ирээдүйд барих 2 сургууль, цэцэрлэг тутмын нэг нь газаргүй болоод байна.

Үндсэндээ 50-100 хүүхдийн цэцэрлэг барихын тулд хоёрхон айлын газар худалдаж аваад, шийдчихнэ. Хороо бүрт заавал 5,6 тэрбум төгрөгөөр сургууль бариад байх шаардлага байхгүй. 100-150 хүүхдийн багтаамжтай бага сургууль байхад асуудал шийдэгдэнэ.

Томоохон хороолол дунд сургууль, цэцэрлэггүй хороолол олон байна. Цахилгаангүй 13681 өрх цахилгаанд холбогдоогүй байгаагийн цаана 45 мянган хүүхэд цахилгаагүй гэдэг шалтгаанаар боловсролын хоцрогдолд ороод байна.        

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 19

Энхамгалан сайдаа муисийн багш нар хичээлийг ёстой нэг гурилдаж бнадоо их сургууль гэхэд ебсээс долоон дор шүү

0  |  0
Anti-Party(202.9.46.254) 2021 оны 05 сарын 19

97-р сургуулийн шатнаас унаж, амиа алдсан багш АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН байжээ

1  |  0
ман(202.9.46.254) 2021 оны 05 сарын 19

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач Б нь тус сургуульд Монгол хэл, бичгийн багшаар ажилладаг байжээ. Харин архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ сургуулийнхаа аврах шатнаас унаж, амиа алдсан байна. Талийгаачтай хамт тус сургуулийн хэд хэдэн багш хамт байсан гэх. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байна

1  |  0
Top