Өнгөрөгч хоёр хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 537 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 350 дуудлага бүртгэгджээ.
Зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт гурван хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүүхдийн амь хохирсон байна. Тодруулбал, тавдугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагийн орчим Хэнтий аймагт, суудлын автомашин онхолдож, 5 настай хүүхэд амь насаа алджээ.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 85, орон нутагт 52, улсын хэмжээнд 137 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )