Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 582 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 375 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд зургаа, орон нутагт найман хүн гэмтэж, хоёр хүний амь хохиржээ. Тухайлбал, тавдугаар сарын 29-ний өдрийн 20:00 цагийн орчим Булган аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон бол тавдугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагийн орчим Хэнтий аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь нас хохиржээ.
Гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 86, Орон нутагт 37, Улсын хэмжээнд 123 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монголчуудын балаг байнга тасралтгүй үргэлжлэх юмаа гэж...