Мягмар гарагт /2021.06.01/ Дэлхийг нарны плазмын давлагаа нөмөрнө гэж spaceweather.com сайтад мэдээлжээ.
Плазмын үүл тавдугаар 28-ны өдөр сансарт цацагдсан байна. Эрдэмтдийн хэлснээр, энэ нь нарны шинэ 25-ны мөчлөгт бүртгэгдэж буй нарны агаарын мандлын хамгийн тод бөгөөд өндөр хурдтай ялгаруулалт гэнэ.
Ингэхдээ Дэлхийд зөвхөн плазмын үүлний зах хэсэг нь хүрэх аж. Өнөөдөр туйл орчмын өргөрөгт амьдарч буй хүмүүс “гэрлэн шоу” үзэх боломжтой гэж мэргэжилтнүүд тодруулжээ. Мөн өдөр бага зэргийн гео соронзон шуурга болох магадлалтай гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
harin tiim bhaa uchigdruus tolgoi baga zereg uvduh geed baisiin