Нийслэлийн Налайх дүүргээс их хэмжээний бэлэн мөнгө тээвэрлэж явсан сэжигтэй этгээдийг саатуулан шалгаж байна.
Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу зургаадугаар сарын 5-ны өдөр "Налайх дүүргийн постны орчимд .... улсын дугаартай автомашинд их хэмжээний мөнгө тээвэрлэж явна" гэх мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулжээ.
Улмаар тус автомашинаас 265 сая төгрөг бэлнээр илрүүлэн хураан авч, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Уг хэрэгт Монгол Улсын иргэн, 42 настай эрэгтэйг холбогдуулан Налайх дүүрэг дэх цагдаагийн газраас шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
yadargaatai ain \nmunguu avj yvj bolhooo baitsan yumuu