Сонгогчдын нэрсийн жагсаалтад 2,151,329 сонгогч бүртгүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Хуульд зааснаар Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш (2021.06.09) 07:00-22:00 цагийн хооронд болно. 

Энэ удаагийн сонгуульд нийт хоёр сая 40 мянга 556 сонгогч саналаа өгөх аж. Энэ талаар өнөөдөр /2021.06.08/ Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв. 

Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Эцэслэсэн сонгогчийн нэрсийн жагсаалтад нийт 2 сая 151 мянга 329 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс үндсэн нь 2 сая 40 мянга 556, түр хасав тэмдэглэгээтэй 110 мянга 773 сонгогч байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд 2 сая 40 мянга 556 сонгогч саналаа өгнө" гэж мэдэгдлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top