Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсаны дагуу Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэнд цахим виз олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан https://evisa.mn/ системийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын виз зөвшөөрлийн цахим үйлчилгээний сайт өөрчлөгдсөн тул гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид eimmigration.mn сайтаар хандаж, виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )