Гадаадын иргэн харьяатын газрын мэдээлэлд дурдсанаар 2026 оны нэгдүгээр сард 7330 гаднын иргэнд цахим виз олгожээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад даруй 42.4% өссөн байна.
Мөн хугацаанд 1237 оршин суух зөвшөөрөл олгож, 5057 оршин суух зөвшөөрлийг сунгажээ. Оршин суух зөвшөөрөл олголтын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.6% өссөн байна.
Монгол Улсын Засгийн газар гадаад жуулчдыг татах зорилгоор 2028 он хүртэл “Монголд зочлох жилүүд” үргэлжлэх юм. Ташрамд дурдахад 850 мянга орчим жуулчын одоогийн байдлаар Монгол Улсад ирээд байна.

Сэтгэгдэл ( 0 )