Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 202 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 297 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 23 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад найман шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногт 2070 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 329 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )