ИНФОГРАФИК: 2005 онд хамгийн ЦӨӨН, 2017 онд хамгийн ОЛОН сонгогч санал өгчээ

2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна. Төлөөллийн ардчилалтай, парламентын засаглалтай Монгол Улсын ард иргэд  Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгуулиар дамжуулан, төрийн эрх барих эрх мэдлээ хэрэгжүүлдэг билээ.

Түүнчлэн Монголын ард иргэд 1993, 1997, 2001, 2005, 2009, 2013, 2017 онуудад Ерөнхийлөгчийг дөрөв, дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгосон.

Харин Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энэ удаагийн буюу 2021 оны  сонгуульд ялалт байгуулах, шинэ  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна.

1993-2017 он хүртэлх долоон удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг инфографикаар эргэн сануулъя. Өнгөрсөн сонгуулиудын ирцийг харахад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн цөөн сонгогч санал өгсөн бол 2017 оны сонгуулийн эхний санал хураалтад хамгийн олон сонгогч саналаа өгчээ.

1993 он – 1,025,970 иргэн санал өгсөн

1997 он –  982,460 иргэн санал өгсөн

2001 он  1,000,110 иргэн санал өгсөн

2005 он – 930,976 иргэн санал өгсөн

2009 он – 1,098,875 иргэн санал өгсөн

2013 он – 1,223,737 иргэн санал өгсөн

2017 он – 1,357,788 иргэн санал өгсөн /Эхний санал хураалт/

                  1,207,787 иргэн санал өгсөн  /Хоёр дахь санал хураалт/

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, сонгогчдын оролцооны талаар судлаач Б.Гэрэлт-Одын олон нийтэд хандан өгсөн мэдээллээс эшлэхэд, “1993-2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг нь анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхын санал авсан байдаг. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд оролцсон сонгогчдын олонхын саналыг аваагүй тул УИХ дахин санал хураалт зохион байгуулахаар шийдэж, 11 хоногийн дараа зохион байгуулсан.

1993 оныг 2017 онтой харьцуулахад сонгуулийн насны иргэдийн тоо 75 хувиар өссөн байна. Сонгуулийн насны иргэд ба нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо зөрүү 1997 онд 4,5 хувь байсан бол 1997 онд 6,9 хувь, 2001 онд 13,8 хувь, 2005 онд 21,4 хувь болж тогтмол өссөн байна. Харин 2009 онд 9 хувь, 2013 онд 6,7 хувь, 2013 онд 2.1 хувь болж буурчээ.


1993 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН 


1997 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН 


2001 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН


2005 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН 


2009 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН


2013 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН 


2017 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮН 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top