Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 141 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 202 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 25 мэдэгдэл бичиж хүргүүлжээ. Мөн 1 919 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 194 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )