Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд Монголын талаас зохион байгуулах “Монгол Японы ЭЗТХ-ийн 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021”-гийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд зйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ-ууд хамтран Монгол, Японы бизнес уулзалт, үзэсгэлэнг 5 дахь удаагаа хамтран зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн арга хэмжээ нь хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд болж байна. Мөн анх удаа цахимаар болж буйгаараа онцлогтой.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний 5 жилийн ойд зориулсан цахим форум, үзэсгэлэнгийн үеэр хүнс, ХАА, хүнд, хөнгөн үйлдвэр, ЖДҮ, аялал жуулчлал, мэдээллийн технологи, барилгын салбарын олон аж ахуйн нэгжүүд оролцож, Монголын үндэсний үйлдвэрлэгчид хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ Японы иргэд, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд танилцуулах юм. Энэ бол цар тахлын үед багагүй бэрхшээл туулж буй Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн хувьд томоохон боломж юм.
“Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны 5 жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021 оны зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт үргэлжилнэ.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА
ЗОРИЛГО
ОРОЛЦОГЧИД
Маргааш буюу зургаадугаар сарын 25-нд цахим форум, үзэсгэлэнгийн нээлт болно.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлал, Мэдээлэл технологийн салбар, Аймаг орон нутгийн захиргааны төлөөлөл бүхий 40 гаруй байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ цахим талбарт байрлуулан, 10 хоногийн хугацаанд үзэсгэлэнд оролцоно.
10 хоногийн хөтөлбөрийн хүрээнд олон чухал уулзалтууд төлөвлөгдсөнөөс зургаадугаар сарын 25-нд Японы талаас "Жетро" байгууллагын зохион байгуулж буй Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар “Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохдоо ЭЗТХ-ийг ашиглах нь” сэдвийн хүрээнд болно. Эл семинарт Японы талаас өндөр ач холбогдол өгч, экспортыг нэмэгдүүлэх гарц, шийдлийг танилцуулахаар бэлтгэж байгаа бөгөөд Монголын бизнес эрхлэгчид өргөнөөр хамрагдах боломжтой.
Мөн зургаадугаар сарын 28-аас эхлээд өдөр бүр Хүнс , Хөнгөн, Аялал жуулчлал, Мэдээллийн технологи ХАА, Жижиг дунд гээд салбар салбарын танилцуулга уулзалтуудыг зохион байгуулж, Монголын компаниуд Японы бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, тэдэнтэй цахимаар уулзахаар бэлтгэж байна.
Та бүхэн энэхүү уулзалтад www.exportmongolia.org сайтаар орж бүртгүүлээд, зочноор оролцох боломжтой.
Сэтгэгдэл ( 2 )