Г.Өлзийсайхан: Японы зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд цахим үзэсгэлэн дэм болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг өнөөдөр /2021.06.25/ эхэллээ. Арав хоногийн хугацаанд үргэлжлэх уг арга хэмжээг манай талаас Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд өнөөдрөөс эхлэн долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байна.

Цахим форум, үзэсгэлэнг нээн ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан үг хэллээ.

Тэрбээр “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгогдож байгаа давуу тал, хөнгөлөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх, экспортлохыг сурталчлах үзэсгэлэнг анх цахимаар зохион байгуулахад оролцож байгаа Монгол, Японы бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, төр болон төрийн бус байгууллагуудад энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын Засгийн газраас уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцийг өөрчлөх бодлогын хүрээнд хөдөө аж ахуй, ЖДҮ, мэдээлэл технологи, тээвэр ложистик, аялал жуулчлал, эрчим хүч зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгож, бодлогоор дэмжин ажиллаж буйг тэмдэглэн хэлье.

Засгийн газраас уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандарт шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, гадаад зах зээлийг тэлэхэд чиглэсэн, “Монгол экспорт” хөтөлбөрийг 2018 оноос хойш хэрэгжүүлж байгаа.

Монгол Улсын нийт экспортын 10.8 хувийг уул уурхайн бус бүтээгдэхүүн эзэлдэг байсан боловч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор энэ тоо үзүүлэлт 2020 онд нэлээд унаж, одоогийн байдлаар 7.5 хувьтай байгаа. Энэ бол 40 орчим хувиар унасан гэсэн статистик байна.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хүрээнд ноос ноолуур, нэхмэл эдлэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бараа зэрэг бүтээгдэхүүнүүдийг Японы зах зээлд нийлүүлэхэд, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр олгогдож буй хөнгөлөлт, давуу талыг ашиглах асуудал чухлаар тавигдаад байна.

Манай уул уурхайн бус салбарын бизнесүүд ихэвчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байдаг. Арав хоногийн турш үргэлжлэх цахим үзэсгэлэнд идэвхтэй оролцож, бараа бүтээгдэхүүнээ Японы зах зээлд нийлүүлэх боломжийг эрэлхийлэхэд өнөөдрийн цахим үзэсгэлэн дэм болно гэж итгэж буйгаа илэрхийлээд амжилт хүсэж байна" гэв.
 
Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.120) 2024 оны 06 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top