Монгол, Японы бизнес эрхлэгчдийн ГҮҮР БОЛОХ цахим экспо МАРГААШ албан ёсоор эхлэх гэж байна.
Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ой энэ онд тохиож буй. Манай талаас уг ойн хүрээнд “Монгол Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулахаар, бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
Тодотгоход, Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, "Экспорт Олон улсын худалдааны төв" ТББ-ууд хамтран Монгол, Японы бизнес уулзалт, үзэсгэлэнг 5 дахь удаагаа хамтран зохион байгуулж буй юм.
Маргааш нээгдэх цахим форум, үзэсгэлэнгийн талаар “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгээс тодруулга авлаа.
-Манай улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад таван жил болж буй ч, худалдааны балансыг харахаар бид өгөөж хүртэж эхлээгүй байгаа. Энэ удаагийн форум, үзэсгэлэнгийн хүрээнд хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар арга хэмжээнүүд болох вэ?
-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад таван жил болсон ч Монголын экспорт нэмэгдэхгүй байгаа. Үүнд, Монгол, Япон аль аль талаасаа анхаарал хандуулж байна. Хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн цахим арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ.
Арга хэмжээний хүрээнд Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар болох юм. Японы "Жетро" байгууллагаас Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бизнес эрхлэгчид хэрхэн ашиглах боломжтой талаар, Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортыг нэмэгдүүлэх ямар боломжууп байгаад анхаарал хандуулсан мэдээллийг өгөх юм. Семинарын хүрээнд Монголын экспортыг нэмэгдүүлэхэд гол тулгамдаж буй асуудал, Японы зах зээлд ороход анхаарах зүйлс, асуудлыг шийдэх ямар арга зам байгаа вэ гэдгийг хуваалцахаас гадна, экспортын схемийг танилцуулна. Энэ бол Японы талаас зохион байгуулах арга хэмжээ юм.
Монголын талаас зохион байгуулах гол арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа салбар салбараараа танилцуулна. Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аж үйлдвэр, жижиг, дунд бизнес, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудад үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид өөрсдийн хийдэг зүйлсээ, өөрсдөдөө байгаа боломжоо, байнга нөхөгдөж байдаг баялаг болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц баялгаа хэрхэн яаж Японы бизнесүүдтэй хамтран ашиглаж, олон улсын зах зээлд гаргах вэ гэдэг дээр туршлага, мэдээлэл солилцох семинар, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээ жил болгон уламжлалаар биетээр болдог байсан бол энэ жил ковидоос болоод цахимаар болж байна.
Цахимаар болж байгаа учраас олон байгууллага хамрагдах боломж нь нээлттэй. Бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарынхан маань ч гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Япон бизнесүүдэд, Японы зах зээлд цахимаар танилцуулна.
Өдөр өдрөөр, салбар салбараараа Японы тухайн чиглэлийн бизнесүүдтэй хийх уулзалтуудыг төлөвлөж байгаа. Манай бизнес эрхлэгчид Японы бизнесүүдийг уриад өдөр болгон салбар салбараараа үйл ажиллагаагаа танилцуулах юм. Үүн дээр, Япон дахь Монгол Улсын ЭСЯ, Монголын холбогдох төрийн байгууллагууд, ТББ-ууд, хувийн хэвшлийнхэн идэвхтэй хамтран ажиллаж байна.
Зургаадугаар сарын 28-ны өдөр гэхэд хүнсний салбарынхан Японы хүнсний салбарынхан болон мэргэжилтнүүд, төрийн байгууллагуудад өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулна. Монгол, Японы хамтын ажиллагааны боломжийн талаар, хүнсний салбарт экспортын ямар боломжууд байна вэ гэдэгт уг уулзалт, үзэсгэлэнгийн үеэр талууд анхаарал хандуулах юм.
-Арга хэмжээнд оролцогчдын цар хүрээ өмнөх жилүүдээс улам нэмэгдсэн гэсэн мэдээлэл байсан. Та үүнийг тодруулаач?
-Энэ жилийн арга хэмжээнд аймгууд нэгдсэн зохион байгууллттайгаар оролцож байгаа нь нэг онцлог юм. Орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээ дэмжээд, нэгдсэн зохион байгуулалттайгаар бүтээгдэхүүнийх нь үзэсгэлэнг гаргана. Долоодугаар сарын 1-ний өдрийн арга хэмжээнд аймгууд өөрсдийнхөө давуу тал, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд байгаа боломж, Японы талтай хамтран ажиллах боломжууд, хамтын ажиллагааг бий болгох тал дээр анхаарал хандуулна.
Түүнээс гадна Нийслэлийн ЖДҮГ-аас дүүрэг, дүүргээр нэгдсэн зохион байгуулалттайгаар энэ удаагийн арга хэмжээнд оролцуулж байна. Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд тухайн дүүрэгтээ үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд бизнесүүдээ дэмжээд, нэгдсэн зохион байгуулалттайгаар үзэсгэлэнг нь гаргах юм. Мөн Японы зах зээлд танилцуулах арга хэмжээг зохион байгуулна.
Жижиг, дунд бизнесүүдийг Японы зах зээлд танилцуулах, хамтын ажиллагааг бий болгох цахим уулзалтуудыг долоодугаар сарын 2-нд хийхээр төлөвлөж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮ зэрэг байгууллагууд идэвх чармайлт гарган ажиллаж байгаа.
Жижиг, дунд үйлдвэрийн газар бол жил болгон энэ форумд ач холбогдол өгч, аж ахуйн нэгж, бизнесүүдээ хамруулах, Японы талтай холбогдох ажлуудыг хийдэг.
Энэ жил цахим арга хэмжээний хүрээнд болох хамгийн том арга хэмжээ бол Япон улсын ЖДҮГ-ийн дарга Yasuhiro MAEDA, Монгол Улсын ЖДҮГ-ийн дарга Я.Эрдэнэсайхан нар уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцана. Монголын жижиг дунд бизнесүүд Японы жижиг дунд бизнесүүдтэй хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар цахим уулзалт болох юм.
-Японы эдийн засагт ЖДҮ чухал үүрэгтэй. Манай ЖДҮ эрхлэгчдийн хувьд тэднээс суралцах зүйл их бий байх. Нөгөө талаас ЖДҮ нь өндөр хөгжсөн зах зээлд нэвтрэхэд биднээс чамгүй зүтгэл шаардах байх?
-Өмнөх жилүүдэд болж байсан арга хэмжээнүүдийг харж байхад хоёр орны жижиг, дунд бизнесүүд хамтраад зөвхөн Японы зах зээл гэхгүй олон улсын зах зээл дээр гарах бүрэн боломж байдаг. Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэдэг бол иж бүрэн түншлэлийн хэлэлцээр гэдэг утгаараа бидний хувьд олон давуу талыг бий болгодог. Үүнийг бид бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. Японы ЖДҮ дэлхийд нэлээн томоохон болчихсон. Чанар, стандарт, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэлт тал дээрээ өндөр түвшинд байдаг. Тэгэхээр бид өөрсдөд байгаа нөөц баялаг, түүхий эдийн боломжоо Японы ЖДҮ-ийн бизнесүүдийн ноу-хау, технологийг шингээгээд хамтарсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, бусад орны зах зээл дээр гарахад нээлттэй.
Манай “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын зүгээс хүнс үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад, Японы хүнсний салбарынхантай хамтран, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж, Япон болон бусад орны зах зээлд гарахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Зургаадугаар сарын 28-ны өдрийн арга хэмжээн дээр энэ чиглэлд уулзалт, танилцуулгууд хийнэ.
-Ер нь энэ удаагийн форумаас хүлээж байгаа үр дүн юу вэ?
-Энэ бизнес форумын хүрээнд бидний гол ач холбогдол өгч буй зүйл бол хоёр орны бизнесүүдийн хамтын ажиллагааны тодорхой уулзалтууд хийгдэнэ. Энэ хүрээнд хамтын ажиллагааны боломжуудыг илүү нээх, хоёр орны ЖДҮ-ийн бизнесүүд түншлэлийн хэлэлцээрээ, давуу талаа ашиглаад, олон улсын зах зээл дээр хамтран гарах боломжуудыг бий болгох байх гэж найдаж байна.
Төрийн байгууллагууд мөн олон улсын байгууллага Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төсөл, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг байгууллагууд бизнес эрхлэгчдээ дэмжээд уг арга хэмжээг зохион байгуулж, цахим талбарыг бий болгон, уулзалтуудыг төлөвлөөд өгч байна. Гол нь манай бизнесүүд үүнд ач холбогдол өгч, танилцуулга, мэдээллээ сайн бэлтгэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ зөв танилцуулах, өөрсдийгөө бэлтгэх нь маш чухал. Бид олон улсын чанар стандартад дүйцсэн бүтээгдхүүнийг хийж чадахгүй байж болно. Гэсэн ч дэлхийд техник, технологи, туршлагаараа өндөр түвшинд хүрсэн түнштэйгээ хамтарч ажиллаад явахад бүх юм нээлттэй.
Тэгэхээр энэ чиглэлд ач холбогдол өгч, хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй, танилцуулгаа ч ингэж хийх байх гэдэгт найдаж байна. Манай дотоодын компаниуд цахим уулзалтууд, үзэсгэлэнд оролцсоноороо Японы зах зээлд өөрсдийгөө тодорхой түвшинд танилцуулах, сурталчлах нь чухал. Тэд бидний юу хийж чадах, бидэнд ямар боломж нөөц байгаа вэ гэдгийг мэдэхгүй учраас өөрсдийгөө сурталчлах, таниулахад бид өөрсдөө анхаарах ёстой.
-Танд баярлалаа.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00