SOS: Зам тээврийн ослоор гурван хүүхэд гэмтэж, нэг хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 06 сарын 28

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 550 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 359 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн ослын улмаас нийслэлд 14, орон нутагт дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна.

Эдгээр ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ.

Тухайлбал, Зургаадугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай 17 настай хүүхэд мөргөж гэмтээжээ. Мөн зургаадугаар сарын 27-ны өдрийн 12.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг Эрчим хүчний гудамжны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 14 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Түүнчлэн мөн өдрийн 17:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн замд, бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч 6 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байжээ.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 196 зөрчил илрүүлсний нийслэлд 115, орон нутагт 81 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож,  зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Дашрамд дурдахад, Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэр дундаа хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх зорилгоор зургаадугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд “Ирээдүйгээ хамгаалъя” уриатай нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.2.35) 2021 оны 06 сарын 28

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг \nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? \nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM \nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл \nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) \n

0  |  0
Top