Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 иргэнд хариуцлага тооцлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 07 сарын 01

Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 307 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд зургаан хүн гэмтэж нэг хүний амь хохирсон, орон нутагт хоёр хүн гэмтэж нэг хүний амь хохиржээ. Тухайлбал, өчигдөр 18:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөний замд  Мотоцикл автобустай мөргөлдөж  жолоочийн амь хохирсон байна. Мөн өдрийн 19:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж зорчигч дөрвөн хүн гэмтжээ. Орон нутагт, зургаадугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон харамсалтай хэрэг гарчээ. 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 86 зөрчил илрүүлсний нийслэлд 47, орон нутагт 39 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож,  зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top